Мэдээ мэдээлэл

ХҮҮХДИЙН ЗУНЫ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Blog Image

Global Language Cebu (GLC) нь Филиппин улсын аялал жуулчлалын нийслэл болох Сэбү хотод байрладаг, сургалтын чанараараа Филиппиний топ сургуулиудын нэг. Солонгос, Япон, Тайвань, Вьетнам зэрэг олон орны сурагчидтай хамт сурч шинэ найз нөхөдтэй болж, олон шинэ газраар аялж зуны амралтаа дурсамж, үр бүтээл дүүрэн өнгөрүүлэх боломжийг таны хүүхдэд олгож байна. "GLC International Dream-Summer Camp 2023" хүүхдийн зуны амралтын сургалтын бүртгэл эхэллээ.

Манай агент 2017 оноос хойш Филиппин улсын топ сургуулиудтай ажиллаж байгаа бөгөөд 2022 оны зун хүүхдийн 3 ээлж, өвөл 2 ээлжийг амжилттай явуулсан.

Зуны амралтын хөтөлбөрийн онцлог:

·       100% Англиар ярьдаг орчинд олон улсын хүүхдүүдтэй найзалж нөхөрлөнө,

·       Өдөрт 4 цаг ганцаарчилсан, 3 цаг грүпп, 1 цаг үг цээжлэх хичээл, 1 цаг спорт, 2 цаг бие даалт, нийт 11 цагийн хичээлтэй,

·       Вакум, эрчимжүүлсэн сургалтын орчинд шинэ дүрмээр бие дааж сурч амьдрах,

·       Бямба гарагийн аялал, Ням гарагийн чөлөөт хөтөлбөрүүд,

·       Хамгийн алдартай том дэлгүүр моллоор шоппинг хийх тусгай хөтөлбөр,

·       Усанд сэлэлтийн хичээлд хамрагдаж сэлж сурах, чадвараа сайжруулах,

·       Хүүхэд амралтаа дурсамж дүүрэн өнгөрүүлж аяллын түүхтэй болно,

·       Сурах хугацаанд Монгол менежер хамт байж бүх үйл ажиллагаанд анхаарал тавьж ажиллана.

 

Байршил:

·       Сэбү хот, Global Language Cebu (GLC) сургууль

 

Хугацаа:

·       1-р ээлж: 2023/06/18 - 2023/07/15 (28 хоног)

·       2-р ээлж: 2023/06/25 - 2023/07/22 (28 хоног)

 

Нас:

·       10-17 нас

·       Ээлж тус бүр зөвхөн 16-20 хүүхэдтэй явна

 

Ажлын өдрүүдээр хичээллэх хуваарь (загвар):

 

 

ЦАГ

ҮЙЛ АЖИЛЛАГАА

Өглөө

07:00 – 08:00

Өглөөний цай

Үдээс өмнө

08:00 – 08:50

Грүпп хичээл

09:00 – 09:50

Ганцаарчилсан хичээл (speaking)

10:00 – 10:50

Грүпп хичээл

11:00 – 11:50

Ганцаарчилсан хичээл (listening)

 

12:00 – 13:00

Өдрийн хоол

Үдээс хойш

13:00 – 13:50

Ганцаарчилсан хичээл (reading)

14:00 – 14:50

Грүпп хичээл

15:00 – 15:50

Бие даалт

16:00 – 16:50

Ганцаарчилсан хичээл (writing)

17:00 – 17:50

Үг цээжлэх хичээл

Орой үдэш

18:00 – 19:00

Оройн хоол

19:00 – 21:00

Бие даалт, усанд сэлэлтийн хичээл

21:00 – 22:00

Чөлөөт цаг

22:00 –

Амралт

 

 

Хөтөлбөрийн үнэ, зардал:

·       ESL – Ерөнхий англи хэл: 1 сарын 2350$, (3 ортой өрөө, өдрийн 3 хоол, амралтын өдрийн аялал арга хэмжээ)

·       IELTS сургалт: 1 сарын 2700$, (3 ортой өрөө, өдрийн 3 хоол, амралтын өдрийн аялал арга хэмжээ)

·       Онгоцны тийз ~ 3.5 - 5.5 сая төг, нэгдсэн журмаар эрт захиална,

·       Аялалын даатгал ~ 100к төгрөг, нэгдсэн журмаар хийлгэнэ,

·       WEG хураамж, 15 нас хүрээгүй хүүхдийн -65$. Филиппины хил дээр тушаана.

 

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА, ЖУРАМ:

·       2023 оны 03 сарын 31 хүртэл бүртгэнэ.

·       3 сарын 31-ээс өмнө бүртгүүлж гэрээгээ хийсэн хүүхэд бүрт 100$ хөнгөлөлт үзүүлнэ.

·       Цаг хугацаа хэмнэн бүртгэлийг чат, имэйл ашиглан онлайнаар хийх боломжтой. Мөн утсаар урьдчилан цаг товлож уулзаж бүртгэл гэрээг хийж болно.

·       Явах хүүхдийн гадаад паспортын зураг, эцэг эхийн утасны дугаар, имэйл хаягийн мэдээллээ өгч бүртгүүлнэ.

·       Гэрээ хийж бүртгэлийн хураамж 100$-ыг төлснөөр таны бүртгэл баталгаажна.

·       Явах хүүхдүүд  аль болох эрт тийзээ бичүүлнэ, нэгдсэн байдлаар зохион байгуулна.

 

GLC сургуулийн дэлгэрэнгүй танилцуулгыг энд дарж үзнэ үү.