SMEAG Junior Camp бол 07-17 насны хүүхдүүдийн англиар харилцах ур чадварыг сайжруулах зорилготой, богино хугацааны эрчимтэй хөтөлбөр юм. Хүүхдүүд 24 цагийн турш англи хэлээр суралцах боломжтой аюулгүй орчинд, мэргэжлийн туршлагатай багш ажилтнуудын удирдлага дор суралцана.
Хөтөлбөрийн явцад хүүхдүүд олон сонирхолтой арга хэмжээнд хамрагдаж, олон орны найз нөхөдтэй болж, мартагдашгүй дурсамжуудыг бүтээнэ. Эцэст нь SMEAG Junior Camp нь таны хүүхдийг бүтээлч сэтгэлгээтэй, төлөвшсөн, өрсөлдөх чадвартай залуу болж төлөвшихөд үнэтэй туслалцаа үзүүлэх болно.
Манай агент нь 2016 оноос хойш Филиппин улсын топ шилдэг сургуулиудтай хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн төдийгүй давхардсан тоогоор 7-17 насны 800 гаруй хүүхдүүдийн зуны болон өвлийн кэмп хөтөлбөрт амжилттай хамруулаад байна.
SMEAG Junior Camp – Хөтөлбөрийн дэлгэрэнгүй
Кампус ба орчин:
Сургуулийн кампус нь 15 га талбайтай бөгөөд зөвхөн хүүхдүүд суралцдаг. Хотхонд усан бассейн, хөлбөмбөгийн талбай, сагсны талбай, гольфийн талбай, фитнес заал, боксын ринг зэрэг спортын иж бүрэн цогцолбор багтсан.
Аюулгүй байдал ба эрүүл мэнд:
24 цагийн харуул хамгаалалттай. Эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд тус тусдаа эмч, сувилагч хариуцлагатай ажиллана.
Байр, амьдрах нөхцөл:
Хүүхдүүд 4 ортой тохилог дотуур байранд амьдарна. Өрөө тус бүрт “Daily Life Teacher” хариуцагч багш өдөр тутмын амьдрал, сахилга бат, аюулгүй байдлыг хангаж ажиллана.
Сургалтын бүтэц:
• ESL болон IELTS хөтөлбөртэй
• Өдөрт 4 цаг ганцаарчилсан хичээл
• 4 цаг групп хичээл
• Өдөр бүр шинэ үгийн шалгалт болон түвшин тогтоох шалгалт авна
Сонгон суралцах спортын хичээлүүд:
Сагсан бөмбөг, усанд сэлэлт, гольф, хөлбөмбөг, бокс, фитнес
Өдөр тутмын хичээлээс гадуурх үйл ажиллагаа:
Speech contest, Got Talent, Amazing Race, Sport parade, English Quiz Bee зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд багтана. Долоо хоног бүр аялал зохион байгуулагдана.
Монгол хөтөч, асран хамгаалагч багштай:
Монгол хүүхдүүдийг Монгол туршлагатай багш хариуцан хамт явах тул эцэг эхчүүд сэтгэл амар байж болно.
Хөтөлбөрийн хугацаа ба бүртгэл
• Хугацаа: 2025 оны 07 сарын 20 – 08 сарын 17 (4 долоо хоног)
• Хамрагдах нас: 10–17 насны хүүхдүүд
• Бүртгэлийн тоо: Зөвхөн 20 хүүхэд
• Хамт явах баг: Мэргэжлийн хөтөч багштай
ХӨТӨЛБӨРИЙН ҮНЭ БА ЗАРДАЛ
• ESL / IELTS хөтөлбөрийн төлбөр: 2900 ам.доллар
• Нислэгийн тийз (2 талдаа): 3.0 – 4.8 сая төгрөг
• Аяллын даатгал: 85,000 төгрөг
• WEG хураамж: 70 ам.доллар (15 нас хүрээгүй хүүхэд хилээр гарах үед бэлнээр авч явах)
ХЯМДРАЛ – УРАМШУУЛАЛ
• Early Bird хөнгөлөлт: 150 ам.доллар
• Хугацаа: 2025 оны 6-р сарын 30 хүртэл бүртгүүлсэн тохиолдолд хүчинтэй
Суудлын тоо хязгаартай тул амжиж бүртгүүлээрэй.
БҮРТГЭЛ:
- 07 дугаар сарын 08 хүртэл бүртгэл явагдана. Суудал дүүрсэн тохиолдолд эрт хаагдана.
- Сургалтын төлбөрийн урьдчилгаа 100$ төлснөөр суудал баталгаажна.
- Онлайнаар бүртгэл баталгаажуулан, гэрээ хийх боломжтой.
Хөтөлбөрийн танилцуулгыг ЭНД дарж үзнэ үү !
SMEAG GLOBAL SCHOOL-ийн хөтөлбөрийн танилцуулга энд дарж үзэх
Kyoshiro
Анхандаа гадаад явна гэхэд бол ээж маш их сандаргаад айж байсан. Гэхдээ багш нарынхаа ачаар ямар ч юманд санаа зоволгүй, гоё яваад ирсэн. Тэнд бие өвдөхөд багш нар бүх асуудлыг зохицуулаад эм нтр өгөөд их түшигтэй байсан. Дараа боломж олдвол дахин явнаа.