Сургуулийн тухай
Cebu International Academy (CIA) нь 2003 онд байгуулагдсан, Сэбү хотын нэр хүндтэй англи хэлний сургуулиудын нэг бөгөөд олон улсын оюутнуудад чанартай англи хэлний боловсрол олгож ирсэн туршлагатай сургууль юм. Тус сургууль нь 2022 онд Сэбү хотын Мактан арал дээр орчин үеийн цоо шинэ кампусаа ашиглалтад оруулснаар англи хэлийг ресорт маягийн тав тухтай, аюулгүй орчинд суралцах боломжийг бүрдүүлсэн. CIA сургууль нь суралцах, амьдрах, амрах бүх хэрэгцээг нэг дор шийдсэн цогц кампустай бөгөөд оюутны дотуур байр нь 1, 2, 3, 4 ортой, бүрэн тавилгатай, тохилог өрөөнүүдээс бүрддэг. Бүх өрөө дотроо 00, душ, хөргөгч, хувцасны шүүгээ, сейф, хичээлийн ширээ сандал, ном хичээлийн хэрэгслийн тавиур зэрэг бүрэн тоноглолтой. Оюутнуудын сургалтын чанар, тав тух, аюулгүй байдлыг хангах үүднээс тус кампус нь counseling room буюу зөвлөгөө өгөх өрөө, teacher’s lounge буюу багш нарын лоунж, орчин үеийн анги танхимууд, IELTS шалгалтын албан ёсны төв, номын сан, хурлын заал, сувилагчийн өрөө, усан бассейн, фитнесс болон иога төв, сагсан бөмбөгийн талбай, хөгжмийн өрөө, ресторан, кофе шоп, мини маркет, аяллын тур оператор зэрэг бүх шаардлагатай үйлчилгээг кампус дотроо бүрэн шийдсэнээрээ онцлог юм. Ийнхүү Cebu International Academy (CIA) нь олон жилийн туршлага, орчин үеийн дэд бүтэц, олон улсын стандарт бүхий сургалтын систем, ресорт маягийн тав тухтай орчноороо Сэбү хотын шилдэг англи хэлний сургуулиудын нэгт зүй ёсоор тооцогддог.
Буянаа
Австралид суралцах зорилгоо биелүүлэхийн тулд эхлээд APIBECI сургуульд англи хэлээ сайжруулахаар ирсэн. Филиппин дэх англи хэлний сургуулиуд нь англи хэлний чухал чадваруудыг богино хугацаанд илүү сайн эзэмшихэд тусалдаг юм шиг санагдсан. Миний бодсон ч зөв байсан бөгөөд англи хэлээ сайжруулахад минь тусалсан APIBECI сургуулийн багш нарт, мөн тус сургуулийг санал болгож холбож өгсөн study89-ын хамт олонд талархаж байна.