Сургуулийн тухай
APIBECI International Language Academy нь 2003 онд байгуулагдсан, Филиппиний зуны нийслэл Baguio хотод байрладаг, сургалтын чанараараа Филиппиний топ сургуулиудын нэг. Солонгос, Япон, Тайвань, Вьетнам зэрэг олон орны оюутнуудтай хамт сурахын зэрэгцээ, сар бүр олон улсын өдөрлөг болдог нь найз нөхдийн хүрээгээ тэлэх сайхан боломжийг танд олгодог сургууль. 2022 оноос эрчимжүүлсэн SPARTA кампусыг нээн ажиллуулж байна. SPARTA CAMPUS нь 24 цагийн ESL курс болон TOEIC, IELTS сургалтуудыг санал болгодог. Оюутнуудын англи хэлний чадварыг богино хугацаанд сайжруулахаар сургалтын болон кампусын дүрмийг боловсруулсан.
Буянаа
Австралид суралцах зорилгоо биелүүлэхийн тулд эхлээд APIBECI сургуульд англи хэлээ сайжруулахаар ирсэн. Филиппин дэх англи хэлний сургуулиуд нь англи хэлний чухал чадваруудыг богино хугацаанд илүү сайн эзэмшихэд тусалдаг юм шиг санагдсан. Миний бодсон ч зөв байсан бөгөөд англи хэлээ сайжруулахад минь тусалсан APIBECI сургуулийн багш нарт, мөн тус сургуулийг санал болгож холбож өгсөн study89-ын хамт олонд талархаж байна.