
GLC SUMMER CAMP 2025
Global Language Cebu (GLC) нь Филиппин улсын аялал жуулчлалын нийслэл болох Сэбү хотод байрладаг, сургалтын чанараараа Филиппиний топ сургуулиудын нэг. Солонгос, Тайвань зэрэг олон орны сурагчидтай хамт сурч шинэ найз нөхөдтэй болж, олон шинэ газраар аялж өвлийн амралтаа дурсамж, үр бүтээл дүүрэн өнгөрүүлэх боломжийг таны хүүхдэд олгож байна.
Манай агент нь 2016 оноос хойш Филиппин улсын топ шилдэг сургуулиудтай хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн төдийгүй давхардсан тоогоор 7-17 насны 800 гаруй хүүхдүүдийн зуны болон өвлийн кэмп хөтөлбөрт амжилттай хамруулаад байна.
2025 оны зуны сургалтын үеэр Вьетнам, Солонгос, Саудын Араб, Тайвань, Япон улсын хүүхдүүд тус сургуульд ирж суралцана.
Зуны кэмп хөтөлбөрийн онцлог:
- Ярианд суурилсан эрчимжүүлсэн ерөнхий англи хэлний хичээл: ганцаарчилсан 5 цаг, групп хичээл 3 цаг, оройн анги 3 цаг
- IELTS – Академик IELTS-н чадваруудыг хөгжүүлэхээс гадна дүрэм, үгсийн сангийн хичээл: ганцаарчилсан 5 цаг, групп хичээл 3 цаг, оройн анги 1 цаг (Оройн анги: Шинэ үгийн шалгалт, хэлэлцүүлэг, гэрийн даалгавар, эссэ бичлэг)
- 3 ортой тохилог дотуур байранд байрлана, өдрийн 3 удаагийн буффет хоолтой.
- Гар утасны хэрэглээг хязгаарлаж, өдөрт 1 цаг хүүхдүүдтэйгээ холбогдох боломжтой.
- Амралтын өдрийн аялалын арга хэмжээтэй.
- Тухайн сургууль нь Япон менежменттэй, 24 цагийн харуул хамгаалалттай сургууль юм.
- Монгол хүүхдүүдээс гадна Солонгос, Араб, Тайвань, Орос, Япон, Вьетнам зэрэг 7 орны хүүхдүүд зэрэг суралцана.
Байршил: Сэбү хот, Global Language Cebu (GLC) сургууль
Хугацаа: 2025/06/22 - 2025/07/19 (4 долоо хоног буюу 1 сар)
Нас: 10-15 нас
Зөвхөн 20 хүүхэдтэй 1 ээлж явна
Хөтөлбөрийн үнэ, зардал:
- ESL – Ерөнхий англи хэл: 4 долоо хоног 2650$, (3 ортой өрөө, өдрийн 3 хоол, амралтын өдрийн аялал арга хэмжээ)
- IELTS сургалт: 4 долоо хоног 2900$, (3 ортой өрөө, өдрийн 3 хоол, амралтын өдрийн аялал арга хэмжээ)
- Онгоцны тийз ~ 3.0 - 4.0 сая төг, нэгдсэн журмаар эрт захиална,
- Аялалын даатгал ~ 85к төгрөг, нэгдсэн журмаар хийлгэнэ,
- WEG хураамж, 15 нас хүрээгүй хүүхдийн -70$. Филиппины хил дээр тушаана.
БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА, ЖУРАМ:
· 2025 оны 05 сарын 30 /Суудал дүүрвэл эрт хаагдана/
· Цаг хугацаа хэмнэн бүртгэлийг чат, имэйл ашиглан онлайнаар хийх боломжтой. Мөн утсаар урьдчилан цаг товлож уулзаж бүртгэл гэрээг хийж болно.
· Явах хүүхдийн гадаад паспортын зураг, эцэг эхийн утасны дугаар, имэйл хаягийн мэдээллээ өгч бүртгүүлнэ.
· Гэрээ хийж бүртгэлийн хураамж 100$-ыг төлснөөр таны бүртгэл баталгаажна.
· Явах хүүхдүүд аль болох эрт тийзээ бичүүлнэ, нэгдсэн байдлаар зохион байгуулна.
GLC сургуулийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.
Kyoshiro
Анхандаа гадаад явна гэхэд бол ээж маш их сандаргаад айж байсан. Гэхдээ багш нарынхаа ачаар ямар ч юманд санаа зоволгүй, гоё яваад ирсэн. Тэнд бие өвдөхөд багш нар бүх асуудлыг зохицуулаад эм нтр өгөөд их түшигтэй байсан. Дараа боломж олдвол дахин явнаа.