EG ACADEMY SUMMER CAMP 2026
Манай байгууллага 2016 оноос хойш Филиппин улсын шилдэг сургуулиудтай хамтран ажиллаж, 7–17 насны 1,000 гаруй хүүхдийг зуны болон өвлийн кэмп хөтөлбөрт амжилттай хамруулсан туршлагатай, найдвартай хамт олон юм.
✨ Хүүхдүүд маань олон улсын найз нөхөдтэй болж, Филиппиний үзэсгэлэнт газруудаар аялж, англи хэл сурах таатай орчинд хамрагдах боломжтой.
"Төрөлх хэлтэй багш нараас суралцаж, англиар ярих айдасгүй болох зун"
EG Academy нь Филиппиний Анжелес хотод байрладаг бөгөөд сургалтын чанар, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, 7-15 насны хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөртэй.
✨ Яагаад EG Academy-ийг сонгох вэ?
-
Native Speaker Class: Филиппин багш нараас гадна Америк, Британи, Австрали зэрэг төрөлх хэлтэй багш нарын хичээл багтсан (Дуудлага засахад хамгийн үр дүнтэй).
-
Бага насны хүүхдэд тохиромжтой: 7-15 насны хүүхдүүдийг хүлээн авдаг тул бага ангийн сурагчдад зориулсан халамж, хяналт маш сайн.
-
Эрчимжүүлсэн "Power Speaking": Өдөрт 8-9 цагийн хичээлтэй бөгөөд хүүхэд бүртэй 1:1 ганцаарчлан ажиллаж, ярианы чадварыг нь эрс сайжруулна.
📊 Сургалтын хөтөлбөр (Агуулга):
-
Junior ESL: Ерөнхий англи хэлний суурь чадвар (Яриа, Сонсгол, Уншлага, Бичиг).
-
Junior IELTS: Олон улсын шалгалтад бэлдэх анхан болон дунд шатны сургалт.
-
Хичээлийн цаг:
-
1:1 Ганцаарчилсан хичээл (5 цаг)
-
Native Speaker Group (2 цаг)
-
Оройн үйл ажиллагаа (1-2 цаг): Үг цээжлэх, өдрийн тэмдэглэл хөтлөх.
-
🏢 Амьдрах орчин ба Хоол:
-
Байр: 24 цагийн харуул хамгаалалттай кампус доторх 4 хүний өрөө.
-
Хоол: Өдөрт 3 удаа монгол хүүхдийн идэх зуршилд нийцсэн шим тэжээлтэй хоол.
-
Үйлчилгээ: Угаалга, цэвэрлэгээг сургуулийн зүгээс бүрэн хариуцна.
🏝️ Чөлөөт цаг ба Аялал:
-
Aqua Planet: Азийн хамгийн том усан паркуудын нэг рүү аялах.
-
Safari & Zoocobia: Байгаль, амьтадтай танилцах танин мэдэхүйн аялал.
-
Shopping & Fun: SM Mall дэлгүүр болон хотын төвөөр зочлох.
ХӨТӨЛБӨРИЙН ХУГАЦАА
- Хугацаа: 2026 оны 06 сарын 21 – 2026 оны 07 сарын 19 (4 долоо хоног)
- Хамрагдах нас: 07 – 15 насны хүүхдүүд
- Хамт явах баг: Туршлагатай хөтөч багш, 12 - 16 хүүхэд
БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА, ЖУРАМ:
- 5 дугаар сарын 10 хүртэл бүртгэл явагдана. Суудал дүүрсэн тохиолдолд эрт хаагдана.
- Сургалтын төлбөрийн урьдчилгаа 300$ төлснөөр суудал баталгаажна.
- Онлайнаар бүртгэл баталгаажуулан, гэрээ хийх боломжтой.
Сургуулиудын талаарх танилцуулгыг ЭНД дарж авна уу
Kyoshiro
Анхандаа гадаад явна гэхэд бол ээж маш их сандаргаад айж байсан. Гэхдээ багш нарынхаа ачаар ямар ч юманд санаа зоволгүй, гоё яваад ирсэн. Тэнд бие өвдөхөд багш нар бүх асуудлыг зохицуулаад эм нтр өгөөд их түшигтэй байсан. Дараа боломж олдвол дахин явнаа.