BTES English Summer Camp
Филиппин улсын Сэбү хотын төвд байрлах BTES English Academy нь 2026 оны зуны англи хэлний эрчимжүүлсэн зуслангийн бүртгэлээ эхлүүллээ. Тус сургууль Сэбү хотын төвд байрлах, дижитал технологид суурилсан англи хэлний эрчимжүүлсэн зуны зуслан.
Хөтөлбөрийн тухай
BTES English Academy-ийн зуны зуслан нь 10-17 насны хүүхдүүдэд зориулагдсан бөгөөд "Best Learning, Best Living" уриатайгаар сурагчдын англи хэлний чадварыг богино хугацаанд ахиулах, бие даах чадвар суулгах, олон улсын найз нөхөдтэй болох боломжийг олгодог.
Сургалтын онцлог (Curriculum)
Өдөрт 8-аас дээш цаг англи хэлний орчинд хичээллэнэ:
-
Ганцаарчилсан хичээл (1:1) - Өдөрт 4 цаг: Сонсгол, яриа, уншлага, бичих чадварыг хүүхэд бүрийн түвшинд тохируулан заана.
-
Групп хичээл - Өдөрт 3 цаг: Илтгэх урлаг, мэтгэлцээн болон сэдэвчилсэн хэлэлцүүлэг.
-
T-Robot Digital Learning: Мультимедиа болон орчин үеийн технологи ашигласан сонирхолтой сургалт.
-
Спорт ба дугуйлан: Усанд сэлэлт, бадминтон, теннис, сагсан бөмбөг.
Амьдрах орчин ба аюулгүй байдал
-
Байршил: Сэбү хотын төвд, нисэх буудлаас 12 км зайтай аюулгүй бүсэд.
-
Дотуур байр: Испани болон Япон загварын тохилог 4 хүний өрөө (WiFi, агааржуулагч, хувийн угаалгын өрөөтэй).
-
Аюулгүй байдал: 24 цагийн харуул хамгаалалт, сургуулийн хотхон доторх хяналт.
-
Халамж: Монголоос туршлагатай хөтөч багш хамт явж, хүүхдүүдийн өдөр тутмын хэрэгцээ, аюулгүй байдлыг хариуцна.
Аялал ба чөлөөт цаг
Долоо хоног бүрийн амралтын өдрүүдээр сонирхолтой хөтөлбөртэй:
-
Island Hopping: Сэбүгийн үзэсгэлэнт арлуудаар аялах, далайд шумбах.
-
City Tour: Magellan’s Cross, Temple of Leah зэрэг түүхэн газрууд болон SM Mall, Ayala төвүүдээр зочлох.
-
Volunteer Certificate: Олон улсын сайн дурын ажил хийж, сертификат авах боломж.
ХӨТӨЛБӨРИЙН ХУГАЦАА
- Хугацаа: 2026 оны 06 сарын 14 – 2026 оны 07 сарын 12 (4 долоо хоног)
- Хамрагдах нас: 07 – 17 насны хүүхдүүд
- Хамт явах баг: Туршлагатай хөтөч багш, 12 - 16 хүүхэд
БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА, ЖУРАМ:
- 5 дугаар сарын 10 хүртэл бүртгэл явагдана. Суудал дүүрсэн тохиолдолд эрт хаагдана.
- Сургалтын төлбөрийн урьдчилгаа 300$ төлснөөр суудал баталгаажна.
- Онлайнаар бүртгэл баталгаажуулан, гэрээ хийх боломжтой.
Kyoshiro
Анхандаа гадаад явна гэхэд бол ээж маш их сандаргаад айж байсан. Гэхдээ багш нарынхаа ачаар ямар ч юманд санаа зоволгүй, гоё яваад ирсэн. Тэнд бие өвдөхөд багш нар бүх асуудлыг зохицуулаад эм нтр өгөөд их түшигтэй байсан. Дараа боломж олдвол дахин явнаа.